Хуваарилах самбар, хайрцаг

Хуваарилах самбар, хайрцаг нь цахилгааны тэжээлийг хэрэглэгч хэлхээ рүү хуваарилж, автомат таслуур, RCD, SPD, контактор, хэмжүүр зэрэг аппаратыг нэг дор аюулгүй байрлуулах зориулалттай. Зөв сонгосон самбар нь цахилгааны системийн аюулгүй байдал, засвар үйлчилгээний хялбар байдлыг хангана.

Дэлгэрэнгүй мэдээлэлХураах

Төрлүүд

  • Модульт хуваарилах самбар — DIN рейктэй, 4, 8, 12, 18, 24, 36 модулийн багтаамжтай; хананд суулгах (далд) болон гадна угсрах загвар.
  • Металл самбар, шкаф — үйлдвэр, насосны станц, удирдлагын самбар угсрахад.
  • Салаалах (junction) хайрцаг — утас кабелийн холболтыг хамгаална.
  • Гадна орчны хайрцаг — ус, тоосноос хамгаалсан IP65 загвар.

Сонгохдоо анхаарах үзүүлэлт

  • Модулийн тоо — суурилуулах аппаратын тоо дээр 20–30% нөөц нэмж тооцно.
  • Хамгаалалтын зэрэг (IP) — дотор хуурай байранд IP40, чийгтэй болон гадна орчинд IP54–IP65.
  • Материал — ABS/поликарбонат (гал тархахгүй), будсан ган.
  • Тэг (N) болон газардуулгын (PE) шина, кабелийн оролтын нүх.

Нийт 1 бараа

Сагс