Дулааны реле
Дулааны реле (термо реле, хэт ачааллын реле) нь цахилгаан моторыг удаан үргэлжилсэн хэт ачаалал болон фаз тасрах горимоос хамгаалах зориулалттай. Моторын гүйдэл тохируулсан утгаас хэтэрч, тодорхой хугацаанд үргэлжилбэл реле ажиллаж, контакторын ороомгийн хэлхээг тасалснаар моторыг сүлжээнээс салгана.
Дэлгэрэнгүй мэдээлэлХураах
Онцлог
- Тохируулгын муж — моторын нэрлэсэн гүйдэлд (шильд дээрх In) тааруулж тохируулна, жишээ нь 7–10A, 9–13A.
- Фаз тасрах хамгаалалт — гурван фазын аль нэг нь тасрахад ажиллана.
- Ажиллах ангилал (Trip class 10, 20) — моторын асаалтын хугацаанд тохируулан сонгоно.
- Гар болон автомат буцаалт (Reset), туршилтын (Test) товч.
- Туслах контакт — NO/NC контактаар удирдлагын хэлхээ, дохиолол руу дохио өгнө.
Хэрэглээ
Насос, сэнс, компрессор, конвейер болон бусад асинхрон моторын шууд асаалтын (DOL) болон од-гурвалжин схемд контактортой хослуулан хэрэглэнэ. Дулааны релег контакторын загвар, хэмжээтэй тохирохоор сонгохыг анхаарна уу.
Нийт 1 бараа
